Монгол, Өвөр Монгол, Буриад, Халимаг, Тува Улсуудын дунд зохион байгуулсан \”Монгол Туургатны мисс\” тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Монгол туургатан буюу Монгол хүмүүсийн дунд зохион байгуулсан энэхүү тэмцээнд цус нэгтэй гэгддэг орнууд тун идэвхтэй оролцсон бөгөөд бүгд өөр өөрсдийн гоо сайхануудыг илгээсэн юм. Харин тэдэн дундаас Буриадын гоо сайхан шилдгээр шалгарч, Монгол хүмүүсийн миссээр тодорчээ.
Буриадаас ирж оролцсон Арюна Бубеева гурван орны /Халимаг, Тува, Буриад-ОХУ/, /Өвөр Монгол-Хятад/, /Монгол/ 20 бүсгүйчүүдээс гоо сайхнаараа тэргүүлж 30 сая төгрөг, \”хьюндай соната\” маркийн автомашинаар шагнуулжээ. Тэмцээнд 17-25 насны, 170 см-ээс доошгүй өндөртэй бүсгүйчүүд оролцсон бөгөөд тэмцээний зохион байгуулалт сайн байсныг онцлон дурдсан юм.
Төгс