Дуучин Нара бизнесмен Нара болсон билээ. Тэрээр Сөүл плазад “Nara Boutique” бэлэн хувцасны дэлгүүр ажиллуулж, Солонго ресторан ажиллуулж байгаа билээ. Мөн зөгийний аж ахуй ч эрхэлж байгаа гэнэ.
“Манай аж ахуйн зорилгод зөвхөн зөгийн бал худалдаалах бус цэвэр онгон байгалаа үр хойчдоо үлдээх, байгал эх дэлхийгээ хамгаалах ,мөн зөгийн аж ахуйн ач тусыг олон нийтэд таниулах мөн зөгийн бүтээгдхүүний ашиг тусыг танин мэдүүлж Монголын зөгийн аж ахуйг дэлхийн хөдөө аж ахуйн жишигт хүргэх стандартыг мөрдөх гээд олон зүйлс багтаж байгаа билээ. Зөгийн бал бол чанагдаж боловсруулалгүйгээр хүний амаар дамжин ходоодонд ордог цор ганц хүнс учраас түүнийг бүтээхийн тулд дээд зэргээр ариун цэвэр байдлыг сахих ёстой байдаг юм” хэмээн өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ. Видео бичлэгийг Энд дарж үзнэ үү