Ноён Бондгор буюу дуучин Ц.Амарбаяр УИХ-д нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ч тэр үү Ноён Бондгорт урмын болон урам хугалсан үгс сошиалаар дайх иргэд ихэсчээ. Харин саяхан дуучин залуугийн гэргий Б.Золзаяа өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд хандан доорх мэдэгдлийг хүргүүлжээ.
\”Зарим найз нөхөд, янз бүрийн КОММЕНТ бичдэг хүмүүс МАНАЙ НӨХРИЙГ яанаа, ямар муухай БҮДҮҮН юм бэ? Энэ хүүхний толгой тархи ЗҮГЭЭР үү ? НӨГӨӨ АЖЛАА яаж хийдэг байна аа? МӨНГӨ хүчтэй юмаа!!! гэх зэргээр доромжилж бичсээр, ярьсаар удлаа.
Би ч \”За, за хүмүүсийн бодол ямар хамаа байхав” гэж их л тэвчээртэй байдаг байлаа. Одоо энэ нээрээ арай ДЭНДЭНЭ ээ.
Тийм юм бичээд байгаа хүмүүс бүгд НӨХӨР, ЭХНЭРИЙНХЭЭ гадаад бие болоод биеийн сайхантай нь, туранхай БИЕТЭЙ НЬ Л ХАНИЛАН СУУСАН юм байна. Хамгийн чухал нь л ТУРАНХАЙ БИЕ гэж ойлголоо.
Тэгэхээр та нарын яриад байгаагаар бол бие нь л аятайхан бол тэр хүн нь ЯМАР ХҮН байх нь хамаагүй хайрлаад ханилан суудаг гэсэн үг үү.
Хүнийг ХАЙРЛААД ханилахад СЭТГЭЛ, ИТГЭЛ, ҮЗЭЛ БОДОЛ, ХАЙР ХАЛАМЖ гээд маш олон зүйл нөлөөлдөг юм шүү дээ, хүмүүс минь ээ.
ТУРАНХАЙ БИЕ , СЕКС 2 байхад л та нарын амьдрал жаргалтай болдог бололтой.
Би нөхөртэйгөө танилцаад 12 жил, хамт амьдраад 9 жил болж байна. Бид 2-г танилцахад манай нөхөр дуу дуулдаггүй жирийн л нэг залуу байсан.
Та нараас л дутуу, БИД өөрсдийнхөө АМЬДРАЛД САНАА ЗОВОВ гэж дээ. Мэдээж илүүдэл жин хэрэггүй, бид хичээж байгаа.
Тиймээс янз бүрийн илүү дутуу юм ЯРЬЖ, БИЧИЖ байгаа хүмүүст бид 2-ийн СЕКСИЙН амьдралыг сонирхож хайран ЦАГАА ҮРЖ байхын оронд ТАРХИНЫ ЯДУУРАЛ, ХООСРОЛД ОРСОН ОЮУН УХААНАА бага ч болов сонирхож ӨӨРИЙН ҮНЭТ ХАЙРАН ЦАГАА ГЭР БҮЛДЭЭ, ӨӨРТӨӨ зарцуулаасай гэж хичээнгүйлэн хүсэх байна.
Хүндэтгэсэн: Б.Золзаяа” хэмээжээ.