Төрийн томчууд казинод, покерт донтдог шинэ төрлийн \”мода” дэлгэрчээ. Даруухан дуугай, буурь суурьтай гэж өөрийгөө тодорхойлж Говь-Алтайн иргэдийг хоёронтаа \”панаалдаж” УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон эрхэм бол Ц.Дашдорж.
Сонгуулийн жил болж байгаатай холбогдуулан чуулган завсарлаж эрх чөлөөтэй болсон гишүүд гүйгүүл морь шиг нутгаа зорьж буй энэ цагт Ц.Дашдорж л ганцаараа Солонгосыг зорьж тоглоом наадгай эргүүлсэн шиг явна.
Ц.Дашдоржид засагт ханыхан яаах ийх нь огт падгүй болсны илрэл гэж Алтайнхан гомдоллож байна. Анх \”Ах дүү минь гэх нь л холгүй тойгдож явдаг байсан, одоо бол хялайхаа ч байж дээ, өнөөх жагсаалт гэдгээр орох гэж намдаа хандив сайн өгсөн юм гэсэн. Тэгэхээр улс төрийн карьерт нь бид мэт хэрэг болох үе дуусчээ” гэж тойргийхон нь гомдоллох болжээ.
Ямартай ч УИХ-ын гишүүд дунд бол байгаа байхгүй нь мэдэгдэхгүй дуугай суудаг гишүүн казинод тоглохоороо од аз нь гийж зуу зуун мянгаар нь ногоон дэвсгэрт хождог тухай хойт хөршийн \”АРД” гэдэг сайтад нийтлэгдэж байсан удаатай. Гэхдээ эрхэм гишүүнийг аз дандаа дайраад байсангүй. Сүүлийн үед покерт зарцуулах цаг нь ихэссэн ч олохоосоо алдах нь их болжээ. Тоглоомонд донтоод тэгээд хожихгүй бол дампуурахын эхлэл гэдгийг эрхэм гишүүн мэддэг л баймаар. Өөрийгөө захирч чадахгүй тоглоом зэрэгхэнд донтож яваа хүн төрд түмнээ төлөөлж чадах болов уу.
Эсвэл дээшлэх тусмаа хуучнаа үгүйсгэдэг зарим нэгэн эрчүүдийн жишгээр орж гэргийгээ залуу бүсгүйгээр сольсон шиг ээ нутгаа ч бас тойргоор солин нэг мөр буруу харах юм болов уу.
Эсвэл гэргийдээ бүх бизнесээ тавьж туугаад залуу амрагынхаа учрыг олох гэж шаналахдаа өөрийгөө тоглоом мэтхэнээр саатуулж явна уу.
Эх сурвалж: Ontslokh.mn