Эрүүл мэндийн сайдын энэ сарын 20-ны өдрийн А/295 дугаар тушаалаар жил бүрийн наймдугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар” болгон зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Тэгвэл ирэх сард эрүүл мэндийн ажилтны эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, тэдний гэр бүл, төрөл төрөгсдөд өөрийн байгууллагын түвшинд тусламж, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр үзүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, салбарын шилдэг шалгаруулах ажлыг хийх аж.
Мөн Эрүүл мэндийн сайдын нэрэмжит оюутны тэтгэлэг олгох ёслолын арга хэмжээ, эрүүл мэндийн ажилтан, хамт олны үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилах, хөдөлмөрийн яармаг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтыг зохион байгуулж, үр дүнг тооцон ажиллах юм байна.