Нийтийн дуучид дундаа нэлээд “асуудалтай” байгаа хоёр бол яах аргагүй СТА Б.Болд, Х.Мөнгөнцэцэг хоёр юм. Тэд “Хосын ятга” хэмээх шинэ уран бүтээл гаргасан билээ. Хос дуучид Булган аймгийн түүхт 80 жилийн ойд очиж шинэ дугаараа ая барьжээ. Тэрээр дуучин Б.Болд “Нутгийн минь 80 жилийн ой өргөн дэлгэр болж байна. Төрсөн нутгийнхаа 80 жилийн ойд ая дуугаа өргөхөөр гэр бүлийн хамтаар ирсэн. Наадмынхаа нээлтийн үйл ажиллагаанд оролцсон. Наадам маш сайхан өргөн дэлгэр болж байна” гэв.
Харин Х.Мөнгөнцэцэг “Бид хоёр шинэхэн уран бүтэээлээ өргөн барина. Булган аймгийн зон олондоо түүхт 80 жилийн ой мэндийг хүргэе” хэмээжээ.