Жил бүрийн 4-р сарын 1-нээс 6-р сарын 15-ныг хүртэл загас агнахыг хориглосон байдаг бөгөөд хориглосон хугацаа нь загасны үржлийн үе юм.
Харин энэ хугацаанд загасчлах сонирхол иргэдэд их байдаг нь нууц биш. Учир нь үржлийн үедээ загас нэг дор ихээр цуглардаг нь загасчлах сонирхлыг ихээр төрүүлдэг байж таарна.
Тэгвэл Дархадын цагаан загас, Буйр нуурын загас, Омоль, Зарам, Алтайн сугас загаснаас бусад загасыг жил бүрийн 4-р сарын 1-нээс 6-р сарын 15-ныг хүртэл агнахыг хориглох тухай \”амьтны тухай хууль\”-д заасан байдаг юм.
Хэрвээ тус хуулийг зөрчиж, загас баривал иргэн хүнийг 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгоно гэж заажээ.