Амралт зугаалгын улирал үргэлжилж буй энэ өдрүүдэд иргэд гол усанд амь насаа алдах тохиолдлууд тасралтгүй гарсаар байна.Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Туул голын уснаас тодорхойгүй, усанд осолдоод удаж муудсан, 40 орчим настай, эрэгтэй хүний цогцос байжээ. Тиймээс цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна