Стресс гэдэг нь сэтгэлд таагүй байгаа аюулыг мэдрэх тэр мөчид таны бие махбодийн өгч буй хэвийн хариу үйлдэл юм. Энэ үед зүрх түргэн цохилж, булчин чангарч, цусны даралт нэмэгдэж, амьсгал түргэсэн, мэдрэхүй улам хурц болно.
Хэт гүнзгий стресс, байнгын зовинол нь улмаар бие махбод болон сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлнө.
Стресст юуг хамааруулах вэ?
• Сэтгэлийн түгшүүр
• Сэтгэлийн дарамт
• Сэтгэлийн зовинол
• Сэтгэлийн тэнцвэрт байдал алдагдах
• Уур уцаар
• Гутрал
• Хямрал
• Бачимдал, сандрал гэх мэт.
Ажлын байран дахь стресс
Ажлын байран дээр тулгарч байгаа асуудлуудтай холбоотойгоор бухимдалд орохыг “ажлын байрны стресс” гэнэ.
Ажлын байрны стресс үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйлс:
-Даргаас хамааралтай
-Ажиллах орчин, нөхцлөөс хамааралтай
-Хамт олноос хамааралтай
-Ажлын ачааллаас үүдэлтэй
– Цалин хөлс, шагнал урамшуулалтай холбоотой байдаг.
Стрессийн түвшинг хяналтаас гаргалгүйгээр таньж түүнийг зөв удирдаж сурах нь чухал юм.
Стрессийг даван туулахын тулд:
-Иог, бясалгалаар хичээллэх.
-Чихний иллэг хийх. Хоёр гараараа чихний дэлбээг нар зөв эргүүлэн 10 удаа иллэг хийнэ.
-Тайван инээмсэглэх.
-30 минутын эрчимтэй биеийн тамирын дасгал хийх.
-Таалагдсан дууны үгийг тогтоох, өөрийн дуртай зүйлээ хийх.
-Ажилдаа очих юм уу, ажлаасаа тарж явахдаа зүлэгжүүлсэн замыг сонгон явж байх.
-Өөрийн алдаа, буруугаа таньж, бусдыг гомоосон байвал цаг тухайд нь уучлал гуйж байгаарай.
-Гүн амьсгалаарай.
Стресс гэдэг ойлголтыг анх Канадын эрдэмтэн Г.Селье гаргаж ирсэн байна. Стресс гэдэг үгийн утга нь хүчээр үйлчлэх, доргиох, хүч үзүүлэх гэсэн утгатай ажээ.