МАН-ын ээлжит II Бага хурал өнөөдөр 10.00 цагт товлогдоод байна. Уг хурлаар МАН УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд оролцох асуудлыг хэлэлцэж, хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэх юм. Мөн 60 тэрбумд нэр холбогдсон гурван гишүүндээ хариуцлага тооцох асуудал ч хөндөгдөж байгаа аж.
Тусгаар тогтнолын ордонд болох хуралд 300 гаруй төлөөлөгч оролцоно.