Хүчтэй газар хөдлөлтөд өртөөд буй Индонезийн Ломбок арал дээр амиа алдагсдын тоо 91-т хүрсэн байна. Өнгөрөгч Ням гаригт болсон газар хөдлөлтийн үеэр олон зуун хүн гэмтэж бэртсэний ихэнх нь тус аралд байсан аж.
Газар хөдлөлт нь 10 км-ийн гүнд долоон баллын хүчтэй болсон байна. Үүний улмаас олон мянган барилга байшин сүйдэж, гэрэл цахилгаангүй болжээ. Хөрш Бали аралд ч хүмүүс үймэн сандралдаж байгаа юм. Ням гаригийн өглөө газар хөдөлснөөс хойш 130 удаа хүчтэй доргилт болжээ. Газар хөдлөлт нь цаашид цунами болж болзошгүй гэж албаны хүмүүс анхааруулж байгаа аж.
Үүнээс долоо хоногийн өмнө гадны жуулчдын дунд ихээхэн алдартай тус Ломбок аралд тохиосон газар хөдлөлтөөс болж мөн 16 хүн нас барсан юм.
Б.Болормаа