Алдарт дуучин Лэйди Гага энэ оны сүүлчээс эхлэн Лас-Вегас хотноо хоёр жилийн хугацаанд амьдрах гэж байгаа тухайгаа олон нийтэд зарласан байна. Тэрээр твиттер хуудастаа “Энэ цуу яриа үнэн. Би MGM-ийн Парктеатрт харьяалагдахаар болсон. Шинэхэн шоундаа бэлэн шүү” хэмээгээд “Лас-Вегасаас гаралтай надад энэ бол бүхий л амьдралын минь мөрөөдөл юм. Би маш их баяртай байна” гэж жиргэжээ. “Үдэш бүр тайзнаа би чин сэтгэлээсээ гарах болно” хэмээн амласан байна.
Эхний ээлжинд Лэйди Гага 74 удаагийн шоунд оролцох бөгөөд боломжтой бол цааш үргэлжлүүлэх аж. Харин шоу тус бүрээс нэг сая долларын цалин авах юм байна. “Lady Gaga 6” гэх шинэхэн цомгийн ажлаа үргэлжлүүлэхээс гадна тэрээр ирэх онд “A Star Is Born” кинонд тоглох аж.
Б.Болормаа