Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн ажил зураг төслийн дагуу үргэлжилж байна. Одоогоор үндсэн гүүрийн 96 өрөмдмөл шон сууриас 63 суурийн өрөмдлөг бетон цутгалтын ажил хийгджээ. Хуваарилах хавтан 40 хийхээс 14, 42 баганан тулгуур хийхээс 9 багана, 3 баганын холбоосноос 1-г тус тус гүйцэтгэсэн байна. Гүүрийн урд хэсэгт тулц хананы ухмал, суурь, бетон цутгалтын ажил хийгдэж байна. L туслах гүүрийн 8 өрөмдмөл шонт сууриас 4 суурийн өрөмдлөг, бетон цутгалтын ажил, 1 захын тулгуур, 1 ригелийн ажлууд хийгдээд байна.
Мөн гүүрийн цахилгааны шугам сүлжээ, дулааны шугам хоолой, ариутгах татуургын шугам хоолой, цэвэр усны шугам хоолойн шилжүүлгийн ажлууд хийгдэж байна. Одоогийн байдлаар дулааны шугамын үл хөдлөх тулгуур болон хаалт арматур холбох ажил хийгдэж байгаа аж.