Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 7-нд цахим орчинд нэгэн нийтлэл гаргажээ. Энэхүү нийтлэлд Ирантай бизнесийн холбоотой хүн Америктай арилжаа хийж чадахгүй гэнэ.
Тэрээр “Америк Иранд хэрэгжүүлэх хориг арга хэмжээг албан ёсоор эхлүүлсэн бөгөөд энэ нь өнөөг хүртэл Америкаас Иранд хэрэгжүүлж буй хамгийн хатуу хориг юм. Энэ хориг арваннэгдүгээр сард нэгэн шинэ түвшинд хүрэх болно” гэв.
Америк энэ сарын 7-ноос Ираны банк санхүү, металл, уул уурхай, автомашин зэрэг эрчим хүчний бус салбарт чиглүүлсэн хоригийг сэргээж, арваннэгдүгээр сарын 5-наас эрчим хүч, нефтийн солилцоо, төв банкны солилцоонд хориг хэрэгжүүлнэ гэж Америкийн Цагаан ордон энэ сарын 6-нд мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Трамп Ираны удирдагчтай уулзаж, Ираны цөмийн асуудлын тухай шинэ хэлэлцээр тохиролцоход бэлэн байна гэжээ.
Ираны ерөнхийлөгч Рохани энэ сарын 6-ны орой ярилцлага өгөхдөө “Иран гадаад харилцаа болон хэлэлцээний аргаар асуудлыг зохицуулахыг дэмждэг. Ирантай хэлэлцээ хийе гэвэл Америк үнэнээсээ сэтгэл гаргах ёстой” гэсэн юм.