Сайншандаас Улаанбаатарын чиглэлд явсан 286-р галт тэрэг энэ сарын 11-ээс 12-нд шилжих шөнө осолд орж замаасаа гарч, цуваанд явсан галт тэрэгнүүд унажээ.
Осол нь Улаанбаатар хотоос 300 орчим км зайтай болсон хэмээн зорчигчид мэдэгдэж байна. Ослын газарт Онцгой байдал, Цагдаа,Түргэн тусламжийн болон Төмөр замын баг хамт олон ажиллаж байна.
Бэртэж гэмтсэн зорчигчдод анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэсэн байна. Ослын улмаас хүний амь нас эрсдээгүй хэдий ч нилээд олон хүн хүнд хөнгөн бэртэл авчээ. Ослын шалтгааныг тодруулахаар мэргэжлийн баг ажиллаж байна. Замыг сэргээн засварлах ажил үргэлжилж байна.