УИХ-ын Төрийн байгуулалатын байнгын хорооны хуралдаанаар УИХ болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн зардлын хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Уг төсөлд сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөг байхаар зааж өгчээ. 2012 оны УИХ-ын сонгуулийн зардлын хэмжээтэй харьцуулахад ойролцоо тусаж буй юм. Тодруулбал, 2012 онд сонгуулийн зардлын хэмжээг 16.8 тэрбум төгрөгөөр зааж өгч байсан аж. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Су.Батболд сонгуулийн зардлын задаргааг тодорхой болгохыг хүсэв. Сонгуулийн ерөнхий хорооны даргын өгч байгаа тайлбараар 2.5 тэрбумыг автоматжуулсан системд, 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэх зэрэгт зарцуулах аж.