ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тун удахгүй Монгол, Японд айлчилна.ОХУ-ын
Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн мэдээлснээр, С.Лавров энэ сарын 14-нд Монгол,
15-нд Японд айлчлах аж. Тэрбээр манай оронд айлчлах үеэрээ Гадаад хэргийн сайд
Л.Пүрэвсүрэнтэй уулзаж хоёр орны стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийг
батлахаар төлөвлөжээ.
Харин Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишидатай ОХУ-Японы
хооронд үүсээд асуудлаар ойлголцохоос гадна олон улсын төвшний асуудлаар
хэлэлцэхээр төлөвлөжээ.
Дашрамд дурдахад, 4 сарын 18-нд Москвад ОХУ, Энэтхэг,
Хятад /RIC-Russia,
India, China/-ын Гадаад хэргийн сайд нарын 14 дэх удаагийн
уулзалт болох бөгөөд Сергей Лавров Японоос нутаг буцсаныхаа дараа энэ уулзалтад
оролцоно. Энэхүү уулзалтаар гурван орны Гадаад хэргийн сайд нар Ойрхи Дорнод,
Хойд Африк, Афганистан, Украины нөхцөл байдлын талаар ярилцаж өрнөд, дорнодын
байдлын талаар хэлэлцэх аж.