Далайн давалгаа Камчатикийн эрэг дээр сонирхолтой амьтанг гаргажээ. Орон нутгийн оршин суугч энэ олдворын талаархи нууцлаг “мангас”-ын зургийг өөрийн Facebook хуудсан дээр тавьжээ.
“Энэ ер бусын олдворын талаар та бүхэнтэй саналаа солилцож байна. Хамгийн сонирхолтой нь энэ амьтан урт гонзгой хэлбэртэй тэгээд үсээр бүрхэгдсэн байна. Эрт үеийн амьтан юм боловуу.Судлаачидыг явуулж юун амьтан болохыг мэдэх юмсан. Тэнгэс бидэнд таавар явуулсан юм болов уу.”-гэж Светлана Дяденко бичижээ.
Сүлжэнд өөрсдийн саналаа Дяденкод бичижээ: – далайн усан санд удаж угаагдсан амьтны бие байна, магадгүй үхсэн халим эсвэл акулын үлдэгдэл байх гэжээ. Камчаткийн NIRO-хүрээлэнгийн ажилтан “Кам 24” агентлагийн саналыг дэмжин-энэ бол ердийн үхсэн халимны үлдэгдэл. Далайн ус болон тэнгисийн амьтад түүний өөхөн хэсгээр хоол-тэжээл хийж үлдсэнээс ийм гайхалтай дүрстэйгээр далайн давалгаа эрэг дээр хаяжээ гэсэн байна.
Ц.Пүрэвдорж