Олон нийтийн сүлжээгээр дамжуулан хялбар аргаар мөнгө олох бизнес газар авсаар л байна. Энэ сүлжээний бизнес 2016 оны сүүлчээс эхлээд “G time” гэх сүлжээгээр газар авсан. Үүнд маш олон иргэд хохирсон. Харин өнгөрсөн жилээс эхэлж монголд АБА гэх бас нэг сүлжээний бизнес орж иржээ. Энэхүү сүлжээний бизнест одоогоор байдлаар иргэд 90-100 тэрбум төгрөгөөр хохирчээ.
Уг сүлжээний бизнесийг явуулдаг этгээдийг өнөө өглөө Туушин зочид буудлаас цагдаагийн байгууллагынхан баривчилжээ. Одоогоор энэ хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгаж байгаа юм байна. Энэхүү сүлжээний бизнест орсон иргэдийн хувьд 10-35 мянган доллараар элсэн орж байжээ. Тэдний хувьд сүлжээний бизнест элссэн өдрөөс эхэлж дансанд мөнгө орж байсан боловч түүнийг авч болохгүй байсан гэдгээ хэлж байв. Мөн иргэдийн хувьд сүлжээний бизнес биш хөрөнгө оруулагч компани гэж хэлсэн учраас иргэд ихээр элсэн орсон гэдгийг хохирогчид хэлж байлаа. Энэ сүлжээний бизнест хөдөө орон нутгийн иргэд ч гэсэн ихээр элсэн орж хохирч эхэлж байсан юм.