-Ууц нуруугаар нь өвддөг хvмvvс 3-4 хумс сармисыг vрvvлээр vрж жижиглэн самбай даавуунд боогоод сармисны шvvсэнд
-Нэг хумс сармисыг вазелин буюу ургамлын тосонд хийж лаа маягтай болгоод орой унтахын өмнө шулуун гэдсээрээ шургуулж хэрэглэхэд шамбарам өвчнийг анагаах ач тустай.
-Ханиадны vед 11 хумс сармис, нэг бөөрөнхий сонгиныг литр сvvнд хийж зөөлөртөл нь буцалгаад зөгийн балаар амталж цаг тутамд нэг халбагаар уухад их дvнтэй.
-Арьс, салст бvрхэвчийн шарх шалбархай, тvлэнхий, хавдар, хатиг зэргийг сармисны шvvстэй, давстай уусмалаар шавшихад идээ нь амархан арилж, шарх тvргэн эдгэрдэг.
-Шvд өвдөхөд гавар, сармис хоёрыг нухаж холиод өвдсөн хэсэгт тавихад өвчин намдана.
-Уушиг, гуурсан хоолойн хурц, архаг vрэвсэл, амьсгалын дээд замын vрэвсэл, ханиад томууны vед сармисны уураар утахад гойд сайн нөлөө vзvvлнэ. Утахдаа сармисны шvvсийг буцалсан халуун усанд эсвэл 0.25 хувийн новокайны уусмалд 1:3-ийн харьцаатайгаар найруулж утна. Утлагыг 8-15 удаа давтана. Хоёр грамм сармисны шvvсийг 100 мл буцалсан халуун усанд хийгээд дээрээс нь 0.5 гр сода хийж уураар нь утвал бvр сайн.
-Гавар, сармис, сонгино гурвыг нийлvvлж нухаад шарх, хатиг зэрэг идээт ба идээ татах шинжтэй хэсэгт тавьж боовол євчин намдаж, хавдар харьж, идээлэх нь зогсоно.
-Идээ, булаг гоождог чихэнд сармисны шингэрvvлсэн шvvсийг сайтар шvvсний дараа өдөрт 2-3 удаа дусаахад сайн.
-Багтраагаар өвдөхөд хоёр хумс сармисыг бяцалж цайны халбаганы гуравны нэгээр цуу, бага зэрэг зөгийн балтай холиод өглөө бvр өлөн vедээ ууна.
-Ханиад хvрч хамар шархирахад цэвэрлэсэн нэг хумс сармисыг буйлан дээрээ хэсэг хугацаагаар тавина. Зажилж болохгvй.
-Цагаан мах гарахад дөрвөн хумс сармис нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж буцалгаад хөргөсний дараа өвчтэй газраа тvрхэхэд зовиур шаналгаа алгуур арилна.
-Ганц хуруутахад ямар ч ан амьтны хатаасан цөсийг сармисны шvvсэнд дэвтээгээд бооход гойд сайн.