“Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорч, загварын карьераа эхлүүлсэн загвар өмсөгч Б.Цэрэндолгор ирэх сард болох дэлхийн “Супер модель” тэмцээнд оролцохоор болжээ.
Дэлхийн хэмжээнд дээгүүрт эрэмбэлэгддэг тус тэмцээнд 120 гаруй шилдэг модель өрсөлдөх юм байна. Үүнээс гадна “Супер модель” шоунд дэлхийн шилдэг загварын агентлагууд оролцдог аж. Тэд амжилт гаргасан моделиудад хамтран ажиллах санал тавьдаг юм байна.