УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болох байсан ч хойшиллоо. Шүүх хуралд оролцохоор сэжигтэн Д.Гантулга, гэрчээр оролцож байгаа Ч.Саранзаяа нар өмгөөлөгчийн хамт хүрэлцэн ирсэн бол хохирогч Ч.Наранзаяа ирээгүй юм.
Шүүх хурлыг хохирогч Ч.Наранзаяагийн хүсэлтээр шүүх хурлыг энэ сарын 24-нийг хүртэл хойшлууллаа. Тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргажээ. Харин шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулж, 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн 11.00 цагт хаалттай явуулахаар болсон байна.