Төрийн соёрхолт дуучин Д.Болд хэсэг хугацааны дараа гэнэтийн тэсрэлт хийж “Ертөнц 12” хэмээх тав дахь бие даасан тоглолтоо фэнүүддээ зориулахад бэлэн болжээ. Түүний дуу хоолой, уран бүтээлүүдийг шимтэн үзэж, сонсох дуртай хүн бүхэн наймдугаар сарын 31-нд Буянт-Ухаа цогцолборыг зориорой. Д.Болдын амьд хөгжмийн тоглолт ганцхан өдөр болох ба 12 ертөнцийг цогцлоох түлхүүр таны гарт байгааг сануулъя.