Шанцай /Cinnamon/
Шанцай нь үрэвслийг бууруулах үйлчилгээтэй тустай ургамал юм.
Хэрхэн хэрэглэх вэ:
Нэг аяга халуун усанд 2 халбага зөгийн бал хийгээд нэг жижиг халбага шанцай нэмж өгнө. Энэхүү бэлдмэлээ өглөө болон орой нэг удаа ууна.
Байцааны навч
Байцаа нь олон зууны турш ардын эмчилгээнд хэрэглэгдэж ирсэн бөгөөд түүнд агуулагддаг Apigenin, флавоноид хэмээх бодос нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй болохыг 2016 онд байцааны навчаар хийсэн боолт туршилт нь баталсан юм.
Үүнийг хэрхэн ашиглах вэ:
Байцааны навч ашиглан боолт хийхдээ навчийг халуун шарах шүүгээнд хийгээд цөөн хэдэн минут байлгаад түлэлгүйгээр зөөлрүүлээд авна. Навчаар боолт хийгээд хамгийн багадаа нэг цаг байлгаад авна. Та хүсвэл шөнийн турш ороолттой байж болно.