Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл \”Одоогийн гэр хорооллуудын оронд Токио, Сөүл шиг шинэ хот босно\” гэж хэлжээ. Түүний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа бөгөөд дараагийн хотын даргадаа энэ ажлаа даатгах уу, эсвэл өөрөө хотын даргаар дахин томилогдоод энэ төлөвлөгөө хэрэгжүүлэх үү гэдэг нь сонин. Ямартай ч, эхлээд хотын даргаар сонгогдож байж гэр хорооллуудыг Токио, сөүл шиг болгох буй заа. Тэгвэл хотын дарга нарын түүхэн дэх хамгийн их мөнгөтэй хотын даргаар тодорсон Э.Бат-Үүл 2012 онд хотын дарга болчихоод ингэж ярьж байжээ. Ажлаа авч байхдаа ийн ярьж байсаар тэрбээр ажил шувтарч байхад 100 айлыг Сөүлийн хамгийн баян дүүрэг Ганнам болгох нь битгий хэл Ганнам дүүргийн ганц ч өнгө төрх 100 айлаас ажиглагдсангүй. Гэсэн ч Э.Бат-үүл ирэх дөрвөн жилд энэ бүхнээ залруулж, 100 айлыг Сөүл шиг бусад гэр хорооллуудыг Токио шиг болгох гэнэ.
Төгс