МАХН, МҮАН, ИЗНН, МНН-аас хамтарсан мэдэгдэл гаргаж 60 тэрбумын хэргийн нээлттэй сонсгол явуулах, мөн Засгийн газрыг огцрохыг шаардлаа. Уг мэдэгдэлд МАНАН-гийнхан УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуулиар Хэнтийн ард иргэд өөрсдөд нь “муу дүн тавина” хэмээн айсандаа Үндсэн хуулийн цэц мэт хууль, шүүхийн байгууллагынхныг ашиглан нөхөн сонгууль болгохгүй хэмээн улайран зүтгэж байна гэх мэт асуудлыг хөнджээ. Тухайн намууд нэгдсэн байр суурьтай байгаагаа үүгээр мэдэгдэж байгаа юм байна. Шаардаж буй асуудлуудыг нь шийдвэрлэхийг хүсэхгүй болон чадахгүй бол УИХ-ыг тараах санал асуулгыг орон даяар өрнүүлж их үйл хэргийг эхлүүлнэ хэмээсэн байна. Ард түмэн энэ үйл хэргийг нь дэмжинэ гэдэгт тэд итгэл төгс байгаа гэнэ. Ингээд мэдэгдэлийг бүрэн эхээр нь хүргэе.