МЭДЭГДЭЛ
МГЗНХ-ны гишүүд, гэрэл зурагчдын уран бүтээлийг зарим хэвлэл мэдээллийн байгууллага, улс төрийн нам хүчин, бизнесийн байгууллагууд зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлан ашиглах, тараах, хэвлэн нийтлэх зохисгүй үйлдэл байнга гаргасаар байна.
МГЗНХ гэрэл зурагчдын зохиогчийн эрхтэй холбоотой маргааныг удаа дараа Монгол Улсын Оюуны өмчийн газарт мэдүүлж, шүүхээр шийдвэрлүүлж байсан ч ийм зөрчил дахин, дахин гарсаар байгаад харамсаж байна. Мөн гэрэл зурагчдын дунд Оюуны өмчийн хуулийн талаар мэргэжлийн хүмүүсээр ярилцлага, сургалт зохион байгуулж ирсэн.
Иймд, гэрэл зурагчдын эрх ашгийг тууштай хамгаалахын тулд зохиогчийн эрхийн зөрчилтэй үл эвлэрэх бөгөөд цаашид ч эрх бүхий хуулийн байгууллагад хандаж, оюуны өмчид бүдүүлгээр халдсан иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хуулийн дагуу арга хэмжээ авч, нэхэмжлэл гаргаж, хариуцлага тооцох, гэрэл зурагчдадаа дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг үүгээр мэдэгдэж байна.
Эх сурвалж: МГЗНХ-Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбоо