Энэ оны эхнээс л АСЕМ гэж хаа сайгүй бичиж хэлж хөрөнгө мөнгөн дээрээ маргалдаж байгаа. Асем гэдэг хүү нь хэзээ ирэх юм бол гэсэн Өвгөний тухай шог яриа ч гарсан. Монгол хүний амны бэлгээр гэдэг муу зүйлийг таамаглаж байгаадаа хүлцэл өчье. Гэхдээ ярихгүй бичихгүй байж чадахгүй нь.
Сонгуулийн жил АСЕМ таардаг нь тун тоогүй. Бусад жилүүдэд таарсан бол налгар сайхан орноо үзүүлээд сурталчилаад эх орныхоо байр байдлыг энэ дэлхийд ахин нэг харуулаад авахсан. Монгол яг тайзан дээр алхах сайхан хүүхэн шиг харуулах боломж шүү дээ. Гэтэл сонгуулийн жил таардаг нь тун тоогүй. 2008 оны 07 сарын 01 өдрийнх шиг сонгуулийн санал хураалтанд эгдүүцсэн иргэдийн жагсаал эсэргүүцэл болох вийдээ.
Иргэд АСЕМ гэгчид сайн сайхнаараа харуулахаас илүү уур бухимдалдаа баригдах вий. Учир нь улс нийгэм эдийн засгийн хувьд хүндрэлтэй, иргэдийн бухимдал дээд цэгтээ тулсан, төрийн дампуурлын тухай ам уралдан ярьж, эрх баригчдын байгаа байдалд сэтгэл дундуур иргэдийн хөдөлгөөнүүд, асар том талцалууд, иргэдээ намчилан хуваасан улс төрийнхөн. Энэ бүхний ард бухимдал нь дээд цэгтээ тулсан иргэдийн ”гансрал”. Сонгууль гэдэг зүйлээр улс орноо шинэчлэн байгуулна гэж найдах иргэдийн санаанд нийцэхгүй бол яанаа.
Заримдаа энэ их ядуурал, хямрал, санаанд үл хүрэх улс төрчдийн худал ярианаас залхах иргэдээсээ \”айх” юм. АСЕМ хэмээн бэлтгэл байдлаа хангалгүй яахав, маш сайн бэлдэх ёстой. Гэхдээ эхлээд наана нь иргэдээ тайвшруулж, элдэвээр хараахгүй байж, эх орондоо хэрэгтэй зүйлийг хийхийг санаачлан, сонгуулийн санал өгөх явцыг нь хүндлэн үзэх хэрэгтэй. Иргэдээ хүндлээгүй төр хичнээн иргэдийг АСЕМ-ын үеэр хотоос \”зайлуулаад” ч нэмэргүй л болов уу.
Бухимдсан иргэд тэр бүр улс төрчдийн санаагаар \”хөдлөхгүй” байх. Иргэддээ буулт хийж эв найртай байж эх орны эрх ашгийг дээдлэн хувийн ашиг сонирхолоо умартахгүй бол болохгүй нь улс төрчид минь. Наймаа тохиролцоогоо түр хойш тавиад \”амьдралд тавтай морил”. Бидний эрх ашгаас илүү улс орны маань эрх ашиг номер нэгт байх ёстой санагдана.
Чи, Би, Бид бүгдээрээ Монголынхоо сайн сайхны төлөө байж эх орноо, эрэлхэг хөвгүүдээрээ охидуудаараа удирдуулж санаа амар сайхан байх юм бол хэд хэдэн АСЕМ-ыг нүүр бардам, сэтгэл амар зохиож чадна шүү дээ.
Б.Саран