Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас кабелийн телевизүүдэд шаардлага хүргүүлсэн тухай ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр мэдэгдлээ. Сүүлийн үед Монгол Улсад телевизийн олон сувгийг дамжуулдаг \”Ди Диш ТВ”, \”Скаймедиа”, \”Юнивишн” зэрэг компаниудтай холбоотой санал, гомдол, албан шаардлагууд тус газарт их ирсэн аж. Тиймээс тус газрынхан \”Ди Диш ТВ”, \”Скаймедиа”, \”Юнивишн” зэрэг компаниудын удирдлагуудыг дуудаж уулзаж, дараахь шаардлагуудыг хүргүүлжээ.
Тухайлбал, хувийн телевизүүдийн сувгийн дараалалд орох хүсэлтийг тэдэнд ил тод, нээлттэй, өрсөлдөөнд харшлахгүйгээр зохион байгуулах. Тэгэхгүй бол хувийн буюу арилжааны жижиг телевизүүд олон сувгийн кабелийн телевизүүдэд дараалал авахын тулд өндөр хэмжээний төлбөр төлдөг. Дээрээс нь дарааллын өмнүүр байрлахын тулд тэдэнд тодорхой хэмжээний нэмэлт төлбөр төлдөг байгаа юм. Энэ нь өрсөлдөөнийг тодорхой хэмжээнд хязгаарласан, жижиг телевизүүдийг боомилсон үйлдэл болсон гэж үзэж байна. Тиймээс дээрх гурван компаниудыг эдгээр зөрчлүүдээ арилгахыг хүссэн аж.
Мөн МҮОНТВ зэрэг улс даяар үнэ төлбөргүй цацдаг телевизүүдийг сар бүрийн 20-ноос хойш төлбөр төлөөгүй айлуудад дамжуулдаггүй. Үнэгүй цацдаг телевизүүдийг дамжуулах үүргээ гүйцэтгэдэггүй. Ингэснээр хэрэглэгчийн эрхийг хааж байна. Дараа нь дата хязгааргүй, спортын суваг үнэгүй гэсэн гэрээний заалтуудыг цуцлахгүй байх, гэрээ цуцалснаас үүдэж хэрэглэгчдэд учрах хохирлыг хэрхэн барагдуулах асуудал болон шаардлагуудыг дээрх гурван компанид хүргүүлсэн аж.
Нинж