Т.Приус-20 маркын автомашин автозамын хажуу руу онхолдсон ноцтой осол Дорноговь аймгийн Айраг сумын Цагаандөрвөлж багийн “47-гийн гүүр” гэдэг газар болжээ. Зам, тээврийн ослын улмаас автомашины төмөр хийцэд 2 иргэн хавчуулагдаж, жолооч 37 настай М /эрэгтэй/ нь газар дээрээ нас барсан байна. Ослын тухай дуудлагыг энэ сарын 23-ны 20:46 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 23 дугаар ангийн алба хаагчид очиж ажиллажээ.
Онхолдсон автомашины төмөр хийцэд Орхон аймгийн харьяат 46 настай Б /эрэгтэй/, 42 настай А /эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг гаргаж, эмнэлгийн байгууллагад, Орхон аймгийн харьяат 38 настай М-ийн цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Тэд Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явжээ.