Аляскт завин дээр далайд аялж явсан жуулчдын өмнө сонирхолтой цойлолт– хөдөлгөөн, шумбалт тэр том сүүлээрээ далайн ус алгадан үзүүлж байсан бөгтөр халим жуулчдын сонирхлыг ихээхэн татаж байсан талаар Daily Mail мэдээлэлж байна.
Жуулчид халимийн энэ сонирхолтой үзүүлбэрийг шимтэн сонирхож байтал гэнэт тэдний өмнө өөр нэг халим гэнэт гарч ирэн уснаас огцом дээш ус цацруулан харайх мэт гарч ирээд агаарт эргэлдэхэд долгионоор цацарсан ус хүмүүсийг шүршиж тэр мөчид гэнэт нуугдсан мэт алга болжээ. Байгалийн үзэсгэлэнт энэ аварга халим, тэднийг шохоорхон багтан сонирхож байсан жуулчдыг хөлөөс нь толгой хүртэл нойтон болгож мартагдашгүй дурсамжаар “шүршүүрт” орохыг тулгав.
Гайхаж эмээсэн, цочирдсон ,бахархаж биширсэн гайхалтай энэ бичлэг Аляскийн тохойн районд жуулчдын насан туршдаа дурсах маш ховор агшныг та бүхэнд сонирхуулж байна.
Ц.Пүрэвдорж