Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан Н.Энхбаатарыг саатуулах 30 хоногийн хуулийн хугацаа энэ сарын 24-ны өдөр дууссан. Тиймээс прокурорын байгууллагаас үргэлжлүүлэн хорих саналаа шүүхэд хүргүүлсэнээр шүүхээс яллагдагчаар татаж, дахин нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэрийг гаргасан юм. Гэвч түүний өмгөөлөгч шүүхэд хүсэлт гаргаснаар батлан даалтад гаргаад байгаа аж. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулхад “Өмгөөлөгчийнх нь тавьсан хүсэлтийн дагуу батлан даалтад гаргасан” гэлээ.