Хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр хоног үлдлээ. 2018-2019 оны хичээлийн жилд Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэлийг энэ сарын 20-нд эхлүүлсэн.
Тэгвэл бүртгэлийн хугацаа өнөөдөр дуусч байна. Нэгдүгээр ангид 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ.Таван настай буюу 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдүүдийг бүртгэхгүй.