Хэнтий аймгийн Үндэсний лаборатори болон Хэрлэн 1-р сургуулийн сурагчид ухаалаг утаснаас татгалзах уриалга гаргасан байна.
Тус сургуулийн 10а ангийн багш Э.Болортуяа анх ангийн хурал дээрээ сурагчиддаа ухаалаг утасны хэрэглээгээ багасгах талаар санал дэвшүүлэхэд сурагчид нь дэмжиж эхний ээлжинд багш нь ухаалаг утасны хэрэглээний талаар мэдээ мэдээлэл, хор уршгийг цуглуулж ирэхийг ангийн дарга А.Мөнхнаранд үүрэг болгосон аж. Ийнхүү сурагчид утаснаасаа татгалзаж эхэлсэн бөгөөд үүнийг нь тус сургуулийн захирал Н.Алтанцэцэг дэмжсэн байна. Ингээд сургууль даяараа хичээл дээрээ утас хэрэглэхээс татгалзаж эхэлжээ.
Багш Э.Болортуяа \”Тус ангийн багшаар тав дах жилдээ ажиллаж байна. Анх энэ ангийг дааж авахад сурагчид хичээлдээ их сайн байсан. Харин ахлах ангид орохдоо сурлагийн чанар нь эрс муудаж эхэлсэн. Учир нь ахлах ангид орлоо гээд ухаалаг утас ихээр хэрэглэж хичээл дээрээ утсаараа тоглох, интернетэд байнга байх, фэйсбүүк ашиглаж хичээл дээр хоорондоо харьцах зэрэг маш олон сөрөг үр дагаварууд гарч эхэлсэн учир энэ уриалгыг гаргасан” гэв.
Ийнхүү тус ангийн сурагчид хичээлдээ оролцох оролцоо сайжирч, идэвхи санаачлагатай, сурлагийн чанар нь сайжирсан гэдгийг багш нар онцолжээ.
Нинж