Рио Де Жанейрод гарсан галын үр дүнд Бразилийн эртний Үндэсний мүзей бүрэн шатжээ. Телевизийн Globo сувгаар дамжуулсан бөгөөд гал түймэр музей сонирхогчидыг гарсны дараа эхлэсэн бөгөөд урьдчилсан байдлаар хэн ч гэмтэж бэртээгүй байна.
XIX зууны эхэн үед баригдсан модон барилгад гал агшин зуур ноцож бараг бүгд шатжээ. Галын үеэр музейн дээвэр хэсэгчилэн нурсан байна.
Рио Де Жанейро дахь Кинта-да – Боа-Виста паркад Бразилийн үндэсний музей байралдаг юм. Музейн 20 мянган м2 талбайд нийт 20 мянга орчим үзмэрүүд байдаг бөгөөд тэдгээрийн тоонд олон тооны Археологийн олдворууд, египт ба өмнөд амеркийн муми, эд зүйл болон эрдэсүүд байгаа билээ.
Бразилийн ерөнхийлөгч Мишел Темери музейд гарсан хохиролыг “ үнэлэх боломжгүй ” гэж хэллээ. Түймэр гарсан шалтгааныг тогтоогоогүй бөгөөд одоо хүртэл галыг бүрэн унтраагаагүй байна.
Ц.Пүрэвдорж