Тегеран, 2015 онд ирээдүйн цөмийн асуудлыг шийдэхтэй холбогдуулж хийгдсэн, цогц үйл ажиллагааны хамтарсан төлөвлөгөөний талаар европын улс орнуудад хандсан талаар Ираны ГХЯ-ны хэвлэлийн албаны дарга Бахрам Кассем мэдэгдэл гаргасныг Tasnim мэдээллэв.
Кассем АНУ-аас хараат бус байх төлбөрийн системийг бий болгох ЕХ-ны амлалтыг сануулав. Түүнчлэн тэр, зөвшилцлийн хүрээн дэх эдийн засгийн бусад асуудлуудаар тохиролцсон талаар мэдэглээ.
Түүний хэлсэнээр Исламын Бүгд Найрамдах Улс одоохондоо Брюссел болон Тегераны хоорондох хэлэлцээрийн асуудлыг дэлгэрэнгүйгээр нээх хараахан болоогүй гэжээ.
Хэлэлцээрт банк, үйлдвэр, технологи болон бусад хүрээнд идэвхтэй механизмуудыг бүрдүүлэх асуудлууд хөндөгдсөн гэжээ. Гэвч Иран зохих хэлэлцээрийн хэрэгжүүлэлтийг удаашруулж байгаад сэтгэл дундуур байна. Европын холбоо Ираны эсрэг АНУ-ын хоригийг эсэргүүцэхээр амалсан билээ.
Ц.Пүрэвдорж