Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгч Чон Ын Ён Пхеньянд БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ынтэй уулзаж, түүнд Мун Жэ Ины захиаг дамжууллаа. Энэ тухай Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн албанаас мэдээллэснийг Yonhap агентлаг нийтэлснээс иш татан ТАСС мэдээлэв.
“БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Ын-д захиа гардуулж, саналаа солилцохын тулд тусгай төлөөлөгч уулзлаа”-гэж албаны төлөөлөгчийн үгийг агент иш татлаа. Түүний мэдэгдсэнээр Ким Чен Ынтэй тусгай төлөөлөгчтэй уулзах үед үр дүнг танилцуулах болно. Чон Ин Ён лхагва гарагийн орой Пхеньянаас явах бөгөөд БНАСАУ-ын тэргүүнтэй оройн зоог барих эсэх нь батлагдаагүй байна гэжээ.
Өмнө нь уулзалтыг хийхээр төлөвлөж байсан комиссынхны хэлснээр, энэ оны есдүгээр сард Пхеньян хотод зохион байгуулахаар төлөвлөж байсан хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын цаг хугацааны талаар эцэслэн тохиролцох нь тусгай төлөөлөгчийн айлчлалын гол зорилго юм. Түүнээс гадна Чон Ин Ён Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах асуудлаар Пхеньянд хэлэлцэх ёстой.
Дөрөвдүгээр сарын 27-эд Мүн Жэ Ин болон Ким Чен Ын нар Пханмунжомд уулзсан билээ. Энэ бол сүүлийн арван жилд хоёр орны тэргүүнүүдийн анхны дээд хэмжээний уулзалт байсан юм. Хэлэлцээрийн үр дүнгээр хилийн уулзалтын байранд Солонгосын хойгийг нэгтгэх, цэцэглүүлэх болон энхтайван тогтоох талаар хамтарсан тогтоолд гарын үсэг зурсан билээ.
Сөүл ба Пхеньян тэдний ерөнхий зорилго нь цөмийн зэвсэггүй болгох түүнчлэн үйл ажиллагааг идэвхжүүлэн үргэлжлүүлэх талаар дээд төвшинд тохиролцсон явдал юм. Хоёр улсын тэргүүнүүдийн хоёр дахь уулзалт таван сард Пханжуномд болсон билээ.
Ц.Пүрэвдорж