МАК компанийг үүсгэн байгуулагч, монголын геологи, хайгуулын салбарыг “атгасан” Б.Нямтайшир 2016 онд компаниа охин Цэлмүүндээ шилжүүлэн өгсөн. Загварлаг, дэгжин хувцаслалтаар олны нүдэнд өртсөн Н.Цэлмүүн Ерөнхий сайд асан Сү.Батболдын ууган хүү Б. Баттүшигтэй үерхээд нэлээд хугацааг өнгөрүүлсэн билээ. Хос шинэ хүнээ өлгийдөн авахаар Солонгос улсыг зориод байсан. Ингээд тэд эх орондоо ирсэн даруйдаа хуримын бэлтгэлдээ орсон билээ. Хосын хурим наймдугаар сарын эхээр болсон бөгөөд өндөр харуул хамгаалалт, төгс зохион байгуулалттай болсон билээ. Хуримд хосын ах дүү, найз нөхөд гэсэн ойр дотнын 500 гаруй зочид ирсэн гэнэ. Зочдын дунд тив дамнан ирсэн гадаадын зочид төлөөлөгчид ч олон байсан байна. Хуримлагч хос хүрэлцэн ирсэн зочдоосоо үнэтэй, тансаг бэлэг авахыг хүсээгүй аж. Тэд ‘Баттүшиг & Цэлмүүн” хэмээх хандивын санг нээжээ. Хандивын санд цугласан мөнгөөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгцээтэй зүйлсийг авч өгөхөөр төлөвлөөд байгаа гэнэ.