“Мөрөөдлийн театр”-ын шинэ уран бүтээл “Дундын бүсгүй” хэмээх +18 шоу драм энэ сарын 7-нд нээлтээ хийсэн юм. Энэ удаагийн уран бүтээлдээ тус хамтлагийнхан урилгаар жүжигчин А.Туяа, Ц.Алдармаа нарыг оролцуулж байгаа бөгөөд жүжгийн гол дүрийг А.Туяа бүтээжээ.
Тэрээр анх удаа “+18” төрөлд тоглож байгаа учраас түүний хувьд нэлээд шинэлэг санагдаж байгаа гэв. Урьд нь түүнд ийм санал ирж байсан ч зөвшөөрч байгаагүй, харин энэ удаагийн шоу анхных нь хэмээн тайлбарлаж байна.
Дүрийнхээ талаар тэрээр “+18 гэхээр үг хэллэгээс нь эхлээд үйл хөдөлгөөн, өмсөж зүүх хувцас гээд хэцүү зүйл зөндөө байна. Жүжигт гаргаж байгаа дүр бол амьдрал дээр байдаг Туяагаас эрс өөр, эсрэгийн эсрэг дүр. Баян айлын эрх танхи, элит гаралтай охин, үзэл бодол нь хүртэл нэг л амьдрах юм чинь гэсэн үзэлтэй.” хэмээн ярьсан юм. Тэгэхээр түүнийхээр бол энэ дүрийг яг эсрэгцүүлэн ойлговоос А.Туяа гэж хэн болохыг амархан гадарлаж болох нь ээ.
Залуу жүжигчин А.Туяа урлагийнхан дундаа сайхны тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд дээр дурьдсанчлан түүнд +18 төрлийн уран бүтээлийн сценад тоглох урилга чамгүй ирдэг байна. Гэхдээ урлагийн янз бүрийн төрлөөс ийм санал тавьдаг бололтой. Ямартай ч өмнө нь 5 сая төгрөгөөр сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зургаа авахуулсан гэх яриа бий. Тэр үед авахуулсан зургуудыг нь хожим олон нийтэд дэлгэсэн гэх шуугиан ч нэг хэсэг дэгдэж байсан. Үе үе бие галбираа гайхуулсан зураг өөрийн цахим хуудаснаа оруулж байгаа харагддаг тэрээр дахин нүцгэлэхгүй хэмээн ам гарч байсан удаатай гэнэ билээ.
Мөн 2017 онд нэгэн кино зураг авалтад зориулж А.Туяа дахин нүцгэлж, тухайн үеийн зургаа өөрийн инстаграмм хуудсандаа байршуулсан гэдэг. Тэгвэл энэ удаад тэрээр +18 төрлийн уран бүтээлд гол дүр бүтээж, нүцгэн мэдээллүүд нь дахин нэгээр нэмэгдэх боллоо. Сайхны өмнө харц буруугүй хойно сайхан бие цогцод дурлагчдад буруу юу байхав.
Энэ далимд сонирхуулахад, даруухан жүжигчин бүсгүйг “Дундын бүсгүй” шоу драмын нээлтийн тоглолтын дараа нэгэн гэнэтийн бэлэг шоконд оруулсан юм. А.Туяа тухайн үедээ зүрхэн хэлбэртэй сарнайн баглааг өөрт нь гэдэгт итгэж ядан байсан ч, харин маргааш нь энэ талаар нүүр номдоо бусадтай сэтгэгдлээ ийн хуваалцжээ.
“Hun er n dandaa zuw shn zuil bodoj yawhiin bol uuruu uurtuu soronz met tataj awdag ….. mini jaluugiin gentiin beleg bayrlala 😻” /Хүн ер нь дандаа зөв сайхан зүйл бодож явах юм бол өөрөө өөртөө соронз мэт татаж авдаг …. Миний залуугийн гэнэтийн бэлэг баярлалаа/