Монгол жүжигчдээс Холливудад анх удаа гарч, өөрийн авьяас билгийг хилийн чанадад гайхуулан илүү олон фэнтэй болсон жүжигчин Амарсайхан өнгөрсөн хагас сайн өдөр бусдад зодуулж, хүнд гэмтсэн гэж эх сурвалж мэдээллээ. Түүн рүү ямар ч шалтгаангүйгээр машиндаа суух гэж байхад нь халдсан бөгөөд улс төрийн шалтгаантай гэж хардаж байгаа юм байна.
\”Намайг Амараа гэдэг” хэмээх цуврал шторкоороо хүмүүсийг байлдан дагуулж, ардчилсан намыг 2012 онд ялалтанд хүргэж байсан тэрбээр \”Би юу хийчихэв ээ” гэдэг шинэхэн шторк гарган АН-ын нэр хүндийг навс унагаад байгаа билээ.
Одоохондоо энэхүү шторкийг Женко Х.Баттулгын зүгээс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хаяглан захиалан хийлгэсэн гэдэг яриа гараад байгаа. Гэвч нөгөө талаас МАН-аас захиалсан гэж хардах хүмүүс ч байна.
Ганцхан өдрийн дотор Facebook, Youtube зэрэг сошл сайтуудад нэг сая гаруй хандалтыг аваад байгаа түүний шторкийг улс төрчид янз бүрээр дүгнэж байгаа. Жишээлбэл, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж \”Ардчилал ийм учраас сайхан” гэсэн бол, Л.Гүндалай \”Амараагийн ам руу хахаж үхтэл нь мөнгө чихжээ” гэж дүгнэсэн байна. Амараатай холбогдож зодуулсан талаар нь лавлах гэсэн боловч одоогоор утсаа авахгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Zone.mn