Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлын хүрээнд зарим замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хаах юм байна. Тодруулбал, Есдүгээр сарын 15-21-ний өдөр хүртэл Богд уулын арын зам урд урсгалын замыг,
Есдүгээр сарын 15-22-ны өдөр хүртэл Яармагийн зам урд урсгалын замыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.
Мөн Чингисийн өргөн чөлөөний урд урсгалын замыг 09 дүгээр сарын 20-ноос 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл, Богд уулын арын зам хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл, Яармагийн зам хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 22-ноос 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл, Чингисийн өргөн чөлөөний хойд урсгалын замыг 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 05-ны өдөр хүртэл авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна.
Түүнчлэн шаардлагатай үед “D” рамп гүүрийн дам нуруу угсралтын ажлын хүрээнд есдүгээр сарын 08-наас 10 дугаар сарын 15-ны өдрийн хооронд замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж зохион байгуулахаар ажиллаж байна гэж НАЗХГ-аас мэдээллээ.