Монголын говьд солирын хайгуул, судалгаа хийсэн ОХУ-ын Уралын их сургуулийн эрдэмтэд ажлаа дуусгаад нутаг буцлаа. Экспедицийн ажил есдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд Улаанбаатараас Баруун-өмнөд говь, Баруун-өмнөд говиос Улаанбаатар гэсэн чиглэлд 4.000 км тайлбайд судалгаа хийсэн юм. Тэд энэ хугацаанд 800 граммын жинтэй солир болон өөр нэг солирт хамаарах тус бүр 100-200 гр жинтэй таван хэлтэрхий олжээ. Эрдэмтэд олсон солироо өөрийн сургуульдаа аваачих гэж буй бөгөөд түүнийг Монголын хил хэвтрүүлэх бичиг баримтыг бүрдүүлж яваа гэнэ.
Уралын их сургуулийн эрдэмтэд солирын хайгуул, судалгааны ажлаараа Оростоо тэргүүлдэг байгууллага бөгөөд Антарктид болон Ираны Дешт Лут, Чилийн Атакамагийн цөлд судалгаа хийсэн арвин туршлагатай. Хайгуулаар олсон олдворуудаа Extra Terra Consortium хэмээх лаборатортой шинжилдэг. Тус лаборатор нь сансрын олдворуудыг шинжлэн судлах хамгийн том лабораторуудын нэг юм.