Санхүүгийн тусламжийн төслийн хөрөнгийг завшсан талаарх хэргийг илчилсэн Тайландын Маха Саракам их сургуулийн Хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны танхимын оюутан 23 настай Панида Иотпания Авлигатай тэмцэх хорооноос тавьсан ажлын байрны санал хүлээн авсан байна.
Тодруулбал, Тайландын Засгийн газрын шадар сайд Виссану Креа-нгамын албаны ажилтан сургуулиа дөнгөж төгссөн түүнтэй холбоо барьж, төрийн албанд ажиллах сонирхолтой байгаа эсэхийг лавлаж, Авлигатай тэмцэх байгууллагын нэгжид сул оронтоо байгааг хэлжээ. Тэр даруйд нь Панида уг саналыг баяртайгаар хүлээн авч, Авлигатай тэмцэх байгууллагын 4 дүгээр салбарт ажилд орсон байна.
Түүний илрүүлсэн хэргийн тухайд тэрээр эмзэг бүлгийн иргэдэд хүрэх ёстой байсан төрийн хөрөнгийг зохион байгуулалттайгаар завшиж буй талаарх гомдлыг Энх тайван, хэв журмын зөвлөлд өгсөн байдаг. Улмаар түүний гомдлыг шалгаж үзэхэд, нийгмийн халамжийн төвүүд эмзэг бүлгийн иргэдийн мөнгийг төрийн албан тушаалтнууд завшиж байгаа нь тогтоогджээ.