Афганистанд байрлаж буй АНУ-ын зэвсэгт хүчнийхэн тус улсын Газни мужид лалын суурь үзэлт “Талибан” бүлэглэлийн 30 алан хядагчийг устгалаа хэмээн Афгантсан дах НАТО-ийн эвслийн хүчний “Шийдвэртэй дэмжлэг” хүчнээс өнөөдөр мэдээллээ. Тус хүчний мэдэгдэлд дурьдсанаар Афганистанд байрлаж буй АНУ-ын цэргийн хүчнийхэн тус улсын Газни мужийн Нава бүсэд байрлаж байсан лалын суурь үзэлт “Талибан” бүлэглэлийн байршилд агаараас цохилт өгч 30 террористыг устгалаа хэмээн мэдээлсэн байна.
АНУ тэргүүтэй НАТО-ийн эвслийн цэргийн хүчнийхэн 2001 оноос эхлэн Афгантисанд алан хядагчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үүний дараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тус улсад НАТО-ийн командлалын доор аюулгүй байдлыг сахиулах олон улсын цэргийн хүчнийг байгуулхаар болсон юм. Алан хядагчидтай тэмцэх энэхүү олон улсын цэргийн хүчин нь өдгөө Афганистанд алан хядах “Талибан” бүлэглэл болон “Аль Каида” бүлэглэлтэй тэмцэж байгаа ба 2014 онд тус эвслийн хүчин Афганистанаас бүрэн гарч түүний оронд нь 2015 оноос НАТО-ийн эвслийн хүчний “Шийдвэртэй дэмжлэг” хүчнийхэн тус улсад үүрэг гүйцэтгэж эхэлжээ.