Энэ төр олон ааштай эм хүн шиг туйлбаргүй, чадамжгүй, худалч
тийм л төр болжээ. Ааш нь олдохгүй эм хүн ар гэрээ зовоодог шиг олон ааштай энэ
төр ард түмнийг зовоож, худал хэлж, хулгайлж, \”хармааг нь хоослоод гарч” байна. Ийм төрийн толгойд эм хүн байна уу эм хүн шиг олон ааштангууд байна уу, ард түмнээр аль байдгаараа тоглов.
2012 оны сонгуулиас хойш дөрөвхөн жилийн дотор МАН,
МАХН, МҮАН болон \”мөнхийн дагуул” ИЗН зэрэг бүгдийг \”өвөртөө оруулж”, ээлжлэн
сольсон энэ төр Эрүүл мэндийн сайдын суудлыг улстөрийн тоглоом болгож,
Н.Энхбаяр гэж ганцхан хүнийг улстөрд оруулахгүй гэсэндээ Эрүүл мэндийн салбарыг
өнгөрөгч 11 сарын 4-нөөс хойш хагас жил эзэнгүй байлгасан.
Үүний харгайгаар 2016 оны эхний гурван
сарын дотор 0-5 хүртэлх насны 491 хүүхэд нас бараад байна. Үүнтэй холбогдуулан
Эрүүл мэндийн сайдыг томилохгүй 30 хоногийн дотор шинэ сайдыг томилох хуулийг
уландаа гишгэсэн Ч.Сайханбилэгт эцэг, эхчүүд гомдол мэдүүлж, нийгэм даяараа
хөдөлж эхэлсэн. Тиймээс Ч.Сайханбилэг 4 сарын 15-ны баасан гаригт мэдэгдэл хийж
\”Ирэх долоо хоногт Эрүүл мэндийн шинэ сайдын нэрийг УИХ-д оруулж ирнэ” хэмээсэн.
Тиймээ улаанбурхан бол зөвхөн өнөөдөр боссон асуудал биш. Аль 11 сараас хойш
эзэнгүй байсан Эрүүл мэндийн салбарын асуудал, сайдыг нь томилохгүй байгаа
Ч.Сайханбилэгийн асуудал. Гэтэл Ерөнхий сайдын хэлсэн ирэх долоо хоног өнгөрсөн
долоо хоногт болоод дуусчихлаа, Эрүүл мэндийн сайд алга, УИХ-д оруулж ирсэн ч
үгүй. Сураглавал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн долоо хоногт баруун
аймгуудад ажиллахаар явжээ. Эрүүл мэндийн сайдаа томилчихоод явахад оройтохгүй
л байсан. Ирээдүй болсон бяцхан үрсээс илүү асуудал байхгүй л байсан. Гэсэн ч
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг баруун аймгуудад асуудлаас хол, хэлсэн амлалтнаасаа
буцахыг оролдов.
Харин энд Ерөнхийлөгчөөс эхлээд бүх ардчилсан дарга нар сошиал
ертөнцөд өөрсдийг нь баримттайгаар шүүмжилсэн бусдын комментийг устгаж,
дахин коммент бичиж болохгүйгээр хааж, зөвхөн өөрсдийгөө магтуулсан комментийг
үлдээж байна. Энэ нь эр хүн шиг хэлсэндээ байдаг, амалсандаа хүрдэггүй эрх баригчдын шинж. Магадгүй эрх чөлөө гэдэг нь иймдээ сайхан эсвэл энэ нь манай улсын давуу тал ч байж мэдэх юм.
Нинж