Их Британийн Цэргийн полон холбооны баг Монголын Батлан хамгаалах яамны полон багтай хийх нөхөрсөг тоглолт Гачуурт дахь “Хаан поло клуб”-т 9 дүгээр сарын 22-ны өдөр 13:30 цагт болох гэж байна. Багууд тоглолтоороо Британи-Монгол Улсын батлан хамгаалал, спорт, аялал жуулчлалын харилцааг гүнзгийрүүлэх зорилготой. Өмнө нь 2015, 2016 онд гурван удаа зохион байгуулж байсан юм. Дөрөв дэх тоглолтын өмнө багууд хамтран бэлтгэл хийж, техникийн туршлага солилцоно.
Энэ талаар Элчин сайд Филип Малон хэлэхдээ “Бид Британийн Цэргийн полон багийг Монголд дахин урьж байгаадаа их баяртай байна. Энэ жил бид илүү олон багтай, илүү том тоглолт зохион байгуулах тул олон хүн спортын тоглолтыг ирж сонирхоосой гэж хүсэж байна.
ИБУИНВУ, Монгол Улс хоёулаа адууг дээдлэн хүндлэж, хэрэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Тиймээс миний бие энэ спортоор хоёр орныхон хамтран тоглож түүхэн уламжлалаа хадгалж байгаад баяртай байна. Бидний хоёр улсын зүрхэнд спортыг хөгжөөн дэмжих, бахархах сэтгэл хадаатай байдаг. Манай хоёр улс хоёулаа дэлхийн дэвжээнд олон төрлөөр амжилт гаргаж байсан. Иймээс спортыг хоёр улсын хамтын ажиллагааны бас нэгэн салбар болгох нь зөв алхам юм” гэв.