• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 7 сарын 12
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Наадмын өдрүүдэд ажиллах өрхийн эмнэлгүүд

    Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

    Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

    Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

    Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

    Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

    Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

    Энэ сарын 20-ныг хүртэл цахилгаан хязгаарлахгүй

    Б.Пүрэвдагва: Борооноор эвдэрсэн замуудыг гүйцэтгэгч байгууллагаар шуурхай засуулна

  • Улс төр
    У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

    Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

    Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

    Энэ жилийн наадмын хүндэт зочид БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён

    Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, импортыг орлох хагас коксжсон түлш үйлдвэрлэх төсөл гараанаас хөдөллөө

    Анхны орон сууцаа авсан иргэдийг татвараас чөлөөлж, борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг тэглэлээ

    З.Мэндсайхан: Н.Алтанхуяг гуай Ерөнхий сайд байсан хүн. Ингэж муйхарлаж, зөнөглөж болохгүй

    Г.Дамдинням: 13 жил хүлээгдсэн Ашигт малтмалын тухай хуулийг эцэслэн баталлаа

    Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр томиллоо

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    “Витафит групп” дэлхийн жишиг FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүллээ

    “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд, Л.Ган-Эрдэнэ нарт Гавьяат жүжигчин цол олголоо

    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Бэрийн хэл буюу цээрийн хэл

    Алмалыг хотоос олдсон Их Монголын эзэнт гүрний үеийн алтан зоос

    Дилав хутагт Б.Жамсранжавын хэрэглэж байсан хөөргийг Монголын Үндэсний музейн сан хөмрөгт шилжүүлэн өгчээ

  • Дэлхий дахинд
    АНУ: Хэт халалтаас болж 250 жилийн ойн парад цуцлагджээ

    Даун синдромтой, гадуурхагдсан охиныг Ерөнхийлөгч сургуульд нь хүргэжээ

    Нуранги дор найм хоносон эрийг олж, эсэн мэнд гаргав

    Европыг дайрсан агаарын хэт халалтын улмаас 1,300 гаруй хүн амиа алдсан гэж ДЭМБ мэдээлжээ

    Афганистаны төрийн албан хаагчид ухаалаг утас ашиглахгүй

    Франц даяар агаарын хэт халалтын улмаас хэдхэн өдрийн дотор 40 хүн усанд живж, амиа алджээ

    Израил Газын зурваст геноцид үйлдэж байгааг НҮБ хүлээн зөвшөөрөв

    Шатахууны хомсдолын улмаас Крымийн захиргаа хүүхдийн зуслангуудаа энэ зун хаахаар болжээ

    Хууль бусаар нядлах гэж байсан 400 гаруй муурыг аварчээ

  • Эрүүл мэнд

    Өргөн хэрэглээний эмнүүдийг чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ

    Транс тосны хяналтын тухай хуулийн төсөлд олон нийтийн гарын үсэг цуглуулж байна

    ГССҮТ-ийн алсын дуудлагын баг Хөвсгөл аймагт осолдсон иргэнд яаралтай тусламж үзүүлжээ

    Эболагийн дэгдэлт нэмэгдэж байгаа ч дүрвэгсдийн хуарангууд дахь халдварыг хязгаарлахад хүндрэлтэй тулгарч байна

    Өвчтэй болон үхсэн шувуунд гар хүрэхгүй байхыг анхааруулж байна

    Хүүхэддээ дараах шинж тэмдгүүд илэрч буй эсэхийг анзаараарай

    Төрөлхийн чихрийн шижинтэй хүүхдийн тоо нэмэгдэж байна

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Ядуусын хороололд амьдарч, цагийн ажлаар амьжиргаагаа залгуулдаг байсан Kim Muyeol жүжигчний сэтгэл хөдөлгөм түүх

    Дархан аварга Н.Батсуурь наадмаар 3 өдөр барилдахыг эсэргүүцэж байр сууриа илэрхийлжээ

    Дэлхийн аваргаас хасагдсан Урагвайн шигшээ багийнхан нутаг буцах зардлаа өөрсдөө гаргаж байна

    БНСУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хон Мён Бо албан тушаалаасаа огцорлоо

    “Эр хүн өвдөх ёсгүй” гэсэн хэвшмэл ойлголт эрүүл мэндээ үл хайхрах, асуудлаа нуух шалтгаан болдог

    Д.Амарбаясгалан: “Бортээг”-ийн ордын ашиглалтыг эхлүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж буй өдөр ээлжит гүтгэлгээ ХОРТ МОГОЙ дахин эхлүүлжээ

    А.Н.Евсиков: Сталины хөшөө Улаанбаатар хотын ойролцоох үзэсгэлэнт газарт байрлавал тусгай аялал жуулчлалын газар болж чадна шүү

    Эрийн гурван наадам уу, гурван эрийн наадам уу…

    Ч.Лодойсамбуу: Хотын дарга “та нартаа зуслан барьж өгнө” гээд талбай дээр тэнэгтээд зогсож байна. Хэн төрөөс зуслан нэхсэн юм

No Result
View All Result

Бүсгүйн ухаан /Өгүүллэг/

by
2018-09-16 16:05
in Утга зохиол
0
Бүсгүйн ухаан /Өгүүллэг/
SHARETWEET

Мөндөртийн зүүгээр хэдэн бөрлөн үүл усанд цувсан сарлаг лугаа бөртөлзөв. Тэр бараанаар багачуул аргал түлшээ бүтээн жирийж, гурав хоног эхлээр явсан Баржав амнаасаа исгэл үнэртүүлэн “Ээж чинь хаачив?” гэж хүүгээсээ асуухдаа орныхоо өмнө хаясан гаанс тамхиндаа гараа явууллаа. “Мэдэхгүй ээ!” гэж жаал хүү хэллээ.
Хотондоо хоёрхон гэрээр тул ээж хаа л холдоо аж, адарч байгаа нь тэр.

Баржав тамхиа нэрж нээлттэй үүдээр тэртээ доод хөндийд зодуулсан гөлөг шиг хэвтэх өнчин ганц толгойг харжээ “Энэ бид хоёрын байж байгаа. Уг нь сайн хүний удам, сайхан уулын тасархай юмсан” гэж санав. Тэнгэр нижигнэн бороо асгарахын түрүүчээр аянга цахилгаан тэр өнчин толгойг хайр найргүй шавхуурдан нанчдаг. Тэгвэл Баржавыг хааяа ингэж хорхойсч яваад ирэхэд Доржмаа эм л амьтан болсон хойно яаж дуугүй өнгөрөхөв. Тэр өнчин ганц толгой, Баржав хоёр ийм цагт адилдаа адил. Харин тэр өнчин толгой Баржав шиг морь унаж, мод тохоод тэнэхгүй юм даа. Баржавыг ийн бодож байтал үүдээр нэг их цэлсхийсэн хөх шуурга орж ирсэн нь Доржмаа. “Одоо ч эхэлнэ дээ, хөөрхий!” гэж санасан Баржав гаанс тамхиа газар хаяад, дээлээ толгой дээгүүрээ нөмрөн буруу харж өнхрөхийг харсан жаал хүү цатгалан зурам шиг час часхийлгэх эгдүүтэй.

Өөрийгөө “Энэ улаан гол согтуудаа хүүхдийн дэргэд бас юу гэж солиороо бол” гэхээс Баржавын яс хавталзана. Тэгж байтал Доржмаа дуудлаа. “За, босч л болохгүй шүү, толгойгоо ч бүү цухуйлга, энэ хүүхэн хулхиар чинь сүнгэнүүлэх гэж байна!” хэмээн хөнжлөө улам битүүлэв.

-Баржаав, өндий! гэж Доржмааг ихээ тайван дуудваас тэр “Нялуурч байгаад өвчихөөр шийдлээ, орой болтол бүү босохтүн!” гэж санатал тэр хөнжлийг нь сөхөв. Нүдний булангаар сэмхэн харвал Доржмаа аяга халуун нэрмэл сэнгэнүүлээд “Үүнийг балгачих маягтай гэдэг нь, юу болчоов?” гэж ширэв татах ялдамд сайхан аашлахыг хараад тэр зөнөсөн бурхи шиг гэнэ алдан өндийв. Баржав аягатайг гуд гуд залгилаад амаа арчихдаа,

-Би урьд шөнө их дөвчигнөв үү, хө? гэж зальжнаар үг тандав.

-Гайгүй ээ, дээдсээрээ л бардлаа! Чиний ихэс дээдсийн удамс гэж гайхуулдаг үнэн байна. Чамайг уусандаа солиорч хэрэгт унана гэж айж явсан, тэгтэл яах аргагүй үнэн байна гэж Доржмаа их л итгэлтэй хэлэв.

Энэ нь цаанаа нарийн учиртай санж. Тэгээд ч манайхан удам судраа насаараа дээдэлж төрхөмсдөг хойно. Ухаантай бүсгүй хүн уулыг утсаар ч хөтөлнө гэдэг энэ. Түүний магтаал үгийг сонссон Баржав хөнжил дотроо бүр цогнойгоод ирлээ. “Энэ өгөрийн байж байгаа! Сэцэн билэгт эцгийн удам гэж гайхуулах ч яамай, үнэн худлыг мэдэхгүй хэвтэж хөөрөх. Гэхдээ манайхныг бурхан дээдсийн гал голомтыг сахисан л гэлцэг юм даа, өнөөдөр хэн манийг тооно. Гучин хэдэн онд би ингэж согтуу бурсан бол аль хэдийн Шар хадны өвөрт халуун сум залгисан байж таарна” хэмээн санаж чичрүүс алдав.

Тэрхэн зуур нүдний нь өмнө орон гэр, удам судрыг нь гийгүүлсэн амьд бурхан, ботгон бор нүдэндээ ичингүйрэл нуусан бүсгүй тэр л жилийнхээ төрхөөр инээвхийлэх нь дотор уужилна. Тэр бол Баржавт нэгэн насаар худал хуумгай аашлаагүй үнэнч шүтээн, гучин жилийн өмнө хошуу дэвсэн гуйж гувшиж авсан энхрий хүн Доржмаа бүлгээ. Баржав “Хүний охин үрийг жаргаана гэж аваад ингэж явах. Тэгээд бас дээдсийн удам санаатай!” гэхээс өөрийгөө “Ихсийн сүлдийг гудайлгаж, ус голынхоо тоонотын тоог гүйцээж, босготын босгыг элээсэн нойтон толгой!” гэж лут ихээр зэмлэв. Тэр багадаа “Сэцэн билэгт дээдсийн алдрыг сэвтээж, ясыг өндөлзүүлэх тархи!” гэж аавдаа аашлуулдаг асан нь түүнийг дээрээ даруулга, дээлэндээ товчтой өсгөжээ.

-Хэн тэгж айлдав, хө? хэмээн Баржав завьжаа хонхолзуулж, тамхиа сорсоор лавлав. Доржмаа ширхэг ч цагаангүй гил хар үсээ арагш илэн:

-Аймгийн ургийн бичгийнхэн буугаад мордлоо. Хүн ирэхэд гэртээ ч байхгүй хачин юм. “Худлаа хэлж хүнийг ялд унагах гэлээ” гэсэн чинь намайг баахан айлгаж сандаргалаа. “Өвсийг үндсээр нь ухавч ургах, хүнийг удмаар нь устгавч ураг үл тасрах. Хамаг монголын хааны голомтыг манасан удамс байж нууж хаалаа” гэж сүнс зайлуулах шахлаа гэж Доржмаа цаанаа зальжнаар инээмсэглэв.

Урьд орой нь түүний эзгүйд тэднийд урагийн бичгийнхэн юу байхав, худаг усны хэдэн хүн цайлаад мордсон нь үнэн. Гэхдээ энэ нь хэрүүл хийж сууснаас хавьгүй дээр. Баржавын өмнө мөнөөх гэнэн аймхай, туулай зүрхээ аюулхайн чинадаа нуусан ичингэр бүсгүй номхруулах үг айлтган өмнө нь сууна.

“Энэ минь тийм л сайхан амьтан, өнөө ч хэвээрээ байна. Тэгэхэд Доржмаа нялхаараа байжээ. Энгэрээ задгайлахгүй. Нүцгэн биеэ чамд харуулахгүй хэмээн зулын дөл шиг далдичиж суусан сан…” гэж Баржав эхнэрээ дотроо аргадав. Чингэхдээ өөртөө “Сэцэн билэгт хааны удам судар юм бол уужуу ухаантай бай, Баржав чи! Одоо нударгатай явахгүй бол энэ ихэр гурван голдоо эцэг дээдсийн сүнсийг төөрүүлж, алдрыг хөсөр гээнэ. Улаан залаатай монгол хүн байж алгын чинээ дэлхийгээс айж юу хийнэ” гэж өөртөө тушаав. Тэр нэг л өөр, хийморьтой болжээ.

-Доржмаа, чи миний нойтон үгээр могдорлож яана! гэж битүүхэн итгэж ядав.

-Худал хэлэх дүүрч, ихсийнхээ сүлдийг барьж хэн зүрхэлнэ. Ихсийнхээ сүнсээр тогловол улс гэр мянган жилдээ ч удам судраараа доройтдог юм гэсэн.

Энэ үгийг сонсоод Баржавын дотор бүр ч цэлсийгээд явчихав.

-Маргаашнаас хэдэн унагаа чагталдаг юм уу даа… гэсээр тэр урамтайяа гулав шалав босов.
-Ухаантай амьдрах цаг чинь ирж байгаа даг, Баржав гуай! гэхдээ Доржмаа галдаа аргал нэмэв.

Харин Баржав “Манайхан надаас эхлээд удам судраа хэдэн жарнаар хав дарлаа. Цаг наашилж одоо ам ангайх болж, яамай” гэхээс нэг л сонин. Чингэхдээ Доржмааг харж “Манай Доржмаа Хамаг монголын их хааны үр удамсын туургатад туяарах хувьтай хүүхэн” гэж эхнэрээрээ бардав. Харин Баржавын энэ мэт долдой магтаал түүнд бараг гай болно.

Маргааш нь бар цагт Баржав гүүгээ барихаар хавийн харчуулыг залж Зуун модотын задгай ногоон дэнжийг тоосруулж өнжив. Доржмаа дотроо “Манай Баржав адууны тоосонд өссөн амьтан. Энэ маань үнэхээр ч Хамаг монголын Сэцэн билигт хааны удам судар ч юм сан уу, арай л өөр хүн. Үгүй ч байлаа яалаа. Гэхдээ өнөөгийн бид өндөр дээдсийнхээ өвөрт төрсөн нь л үнэн. Тэгээд ч манай Баржав бурхдын нэр барьж халамцах хүн биш. Энэ голынхныг Сэцэн хааныхан гэлццэг үнэн аваас энэ хэдэн хүүхэд ч эзэн заяатай…” Доржмааг ийн босон суун байтал Баржав гаднаас орж ирэн хазаар ногтоо ханын толгойд өлгөхдөө “Хэдэн унага маань бурхасын удмын сүрэг гэсэндээ гал шиг цоролзож байна. Энэ буянтай адуу маний хэдэн үеийг дамжиж, хэний сүргийн сор болон өнөө бидэнд ирсэн юм, хөөрхий!” гэсээр эхнэрээ нэг их бардам харав.

Доржмаа “Догшин арсланг ч оосорлож болдог орчлон! Манай Баржав яахав, гэнэн хөөргөн, цайлган хүн. Хөөрөхгүй бол энэ минь өөрөө ч хүн биш болно. Үйлс нь ч бүтэхгүй. Өндөр дээдсийнхээ удмыг хүн шиг тээж яваа манайхан цаанаа л эрэмгий зоргоор улс. Энэ минь дээлийн энгэрээ задгайлж, дэлтийнхээ нуруунд сандайлаад дүнжгэр ногоон уулсын дундаа бууж мордож, ууж амсаж яваад зэлээ эвхэнэ, хорвоо тийм хойно. Харин өдий хүртэл удам судраасаа айж нууцалсан нь гунигт тавилан. Баржав өнөөдөр өрөөл бусдын адил эцэг дээдсээрээ худлаа гайхуулж нүгэл хийгээгүй, хэрэв тэгэх аваас насны үйлс хазайна. Энэ маань мөрөөрөө амьтан” гэхээс Доржмаа нөхрөө улам ч ихээр бахдав.

Бүсгүй хүний ухаан гэдэг!

Санжийн Пүрэв

ShareTweet

Related Posts

Наадмын өдрүүдэд ажиллах өрхийн эмнэлгүүд
Нийгэм

2026-07-11 14:18
У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг
Онцлох мэдээ

У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

2026-07-11 13:41
Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна
Нийгэм

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

2026-07-10 12:00
}

Шинэ мэдээ

Наадмын өдрүүдэд ажиллах өрхийн эмнэлгүүд

Наадмын өдрүүдэд ажиллах өрхийн эмнэлгүүд

by undesten
2026-07-11 14:18
1

У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

У.Хүрэлсүх: Морин дэл дээр ассан монгол хүний цог хийморь галын дөл шиг өөдөө байг

by undesten
2026-07-11 13:41
0

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

Хүй 7 худагт түргэн тусламжийн 6 баг ажиллаж байна

by undesten
2026-07-10 12:00
4

Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

Монгол төрийн далбаа төдийгөөс өдийг хүртэл

by undesten
2026-07-10 11:14
1

Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

Баяр наадмын үеэр хөхүүл ээжүүдэд зориулсан асар, бага насны хүүхэд төөрсөн үед холбогдох утасны дугаартай бугуйвч зэргийг бэлдсэн

by undesten
2026-07-10 09:03
0

Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

Монгол, БНСУ-ын хооронд байгуулсан 21 баримт бичиг

by undesten
2026-07-09 22:50
3

Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

Монгол, Солонгос хоёр улс жолоодох эрхийг харилцан хүлээн зөвшөөрөх боломжтой боллоо

by undesten
2026-07-09 19:58
1

Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

Эрдэнэт хот нэг удаад 500 хүн байрлах боломжтой отоглох цэг байгуулж байна

by undesten
2026-07-09 15:27
3

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг руу иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн автобусны цагийн хуваарь

by undesten
2026-07-09 14:20
0

Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

Наадмын амралтаар шүлхий өвчний голомттой бүс нутгаар зорчихгүй байхыг АНХААРУУЛАВ

by undesten
2026-07-09 13:30
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай