УИХ-ын дахь бие даагчид болох
Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар угшлаа сэргээж, МАН-д элсээд байгаа. Тэгвэл Ч.Улаан,
Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч, МАН-даа буцан очихоор болсон тухай мэдээллүүд
цацагдах боллоо.
Ер нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарыг
угшлаа сэргээнэ гэх яриа их эртнээс гарсан. Гэвч хоёр гишүүн уг мэдээллийг
үгүйсгэсээр байсан юм. Тэгвэл цаашид үгүйсгэх шаардлагагүй болж байх шиг байна.
Учир нь тэд МАХН-ын бүлгийн гишүүдтэйгээ таарамжгүй харилцаатай байгаагаа илээр
хэлж, бүлгээ, намаа шүүмжлэх болсон.
Тухайлбал, УИХ-ын гишүүн
Д.Тэрбишдагва чуулганы нэгдсэн хуралдааны үеэр \”Ард түмний 90 гаруй хувь
нь хүсээд, сонгуулийн хуулийн өөрчлөлт хийгээд байхад бүлэг ийм балай юм хийж
болохгүй. Би өчигдрийн бүлгийн хуралдаанд оролцоогүй. Надаар үг хэлүүлэхгүй
байна. Би үг хэлсэн бол энэ завсарлага авах асуудлыг ч гэсэн болиулмаар байна\”
хэмээн бүлгээ шүүмжилсэн юм. Мөн \”манай намын бүлэг цэцийн дүгнэлтийг хүлээн
авахгүй бол би бүлгээс гарна” гэдгээ мэдэгдсэн билээ.
Харин Ч.Улаан гишүүн хувь \”Хэн ч
МАХН-аас гарч, МАН-д элсч болно. Гол нь хоёр намыг нэгтгэхийн төлөө ажиллах
ёстой” гэж сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулжээ. Эндээс харахад хоёр
гишүүн угшлаа сэргээх нь ойлгомжтой болсон мэт.
А.Аюуш