ШӨХТГ-аас шалгалт хийж \”Батзүү” ХХК-ийн шошго бүхий сурагчийн дүрэмт хувцсыг Эрээн хотод худалдаалж байсан аж ахуй нэгжид хариуцлага тооцжээ. Тодруулбал тус газраас Чойр, Сайншанд, Эрээнд хийсэн хяналт, шалгалтын явцад БНХАУ-ын Эрээн хотод \”Батзүү” ХХК-ийн шошготой дүрэмт хувцсыг худалдаалж байсныг илрүүлсэн байна. Мөн \”Монголд үйлдвэрлэв” гэсэн шошго бүхий хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэн зарж байсныг илрүүлж, таслан зогсоож, хариуцлага тооцжээ.