Технологийн тэргүүлэгч Amazon.com компанийн захирал Жефф Безос орон гэргүй хүмүүст туслах болон сургуулийн сүлжээ байгуулах зорилгоор нээсэн хандивын санд хоёр тэрбум доллар хандивласан байна. Дэлхийн хамгийн баян хүнд зүй ёсоор тооцогддог тэрээр өөрийн твиттер хуудаснаа тус хандивын сангаа “Day One Fund” хэмээн нэрлэсэн тухайгаа жиргэжээ.
Өдгөө 164 тэрбум долларын хөрөнгө чинээтэй ноён Безос нь сайн үйлсийн ажилд гар бие оролцдоггүй гэсэн шүүмжлэл ихээхэн хүртдэг нэгэн аж. Түүнчлэн АНУ-ын Сенатч Берни Сандерс Amazon.com-ийн агуулахын байран дахь ажлын орчныг хурцаар шүүмжилж байжээ.
Өнгөрсөн онд ноён Безос твиттерээр компанийнх нь хувьцааны үнэ өсөж, АНУ-ын татвар буурсан нь түүний хөрөнгө чинээ өсөхөд нөлөөлсөн байж магадгүй гэж жиргэжээ.
Пүрэв гаригт хийсэн мэдэгдэлдээ тэрээр “Bezos Day One Fund” нь орон гэргүй хүмүүст тусалж, бага орлоготой иргэдийн сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан сүлжээ сургууль байгуулах ашгийн бус үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан тухай өгүүлсэн байна. Тус сан нь дотроо “Day 1 Families Fund” болон “Day 1 Academies Fund” гэсэн хоёр салангид байгууллага болж үйл ажиллагаа явуулах аж.
Б.Болормаа